ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТ
Ёс зүйн хороо нь Иргэд болон төрийн албан хаагчдын санаа бодлыг тандан судлах, төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг тодорхойлох тоон болон чанарын 2026 оны судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн эрдэмтэн, судлаачдын багтай хамтран хэрэгжүүлнэ.
Ёс зүйн хорооноос Удирдлагын академи, Канад-Монголын Мерит төслийн багтай хамтран зохион байгуулж буй ёс зүйн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхэллээ.
Ёс зүйн хороо төрийн албаны ёс зүйн индексийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд төрийн албаны ёс зүйн индексийн агуулга, бүрэлдэхүүн, хамрах хүрээг тодорхойлох, олон улсын болон дотоодын туршлагыг харьцуулан судлах ажлыг 2025 онд гүйцэтгэж, индекс нэвтрүүлэхтэй холбоотой санал, зөвлөмжийг боловсруулсан.
Ёс зүйн хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээ хийх аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын дагуу төрийн бүх шатны байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийж байна.
Зорилго: Төрийн албан хаагч эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төр ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий хандлагаар нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх нөлөөллийн үйл ажиллагаанд иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж, мэдээллийг олон нийтэд түгээхэд оршино.
Ёс зүйн хорооноос Удирдлагын академитай хамтран "Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах" сэдэвт сургалтын эхний ээлжийн сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эхлэв. Сургалтад 52 төрийн албан хаагч хамрагдаж байгаагийн 29 нь аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллагаас, 23 нь нийслэл дэх төрийн байгууллагын албан хаагчид байв.