https

Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс

Мэдээлэл түгээх


Мэдээлэл, дүн шинжилгээний нэгж дараах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:

  • Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүлээн авч, бүртгэл хөтлөх, мэдээллийн цахим сангийн үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэхтэй холбоотой нэгдсэн удирдлагаар хангах;
  • Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэсэн хариуцлагын хэрэгжилт, олон нийтэд мэдээлэх талаар байгууллага, Дэд хорооны үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах;
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн мэдээллийн систем, мэдээллийн сангийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах, системийн шинэчлэлийг хариуцах;
  • Ёс зүйн индексийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох гэх мэт асуудлаар судалгаа хийх, төлөв байдлын танилцуулга, тайлан бэлтгэх;
  • Ёс зүйн зөрчлийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сангаас мэдээлэл авах, өгөхөд баримтлах аргачлал, загвар, маягтыг боловсруулах;
  • Ёс зүйн зөрчлийн тоо бүртгэл хөтлөх талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;
  • Хууль тогтоомжид заасан бусад.

           


Мэдээлэл түгээх