ГОВЬСҮМБЭР АЙМАГ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГОВЬСҮМБЭР АЙМАГ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ёс зүйн хорооны Ажлын албанаас Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сурталчлах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Хамтран ажиллая–Харилцан дэмжье” нөлөөллийн аяны хүрээнд Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороотой хамтран ёс зүйн сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн харилцаа, хандлагын талаар мэдээлэл өгч, ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах арга зүйн асуудлаарх мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэв. 

Сургалтыг Ёс зүйн хорооны Ажлын албаны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан, Захиргаа, эрх зүйн хэлтсийн референт Д.Мөнхбат, ахлах шинжээч Д.Эрдэнэбилэг нар удирдан явууллаа.

Сургалтад Говьсүмбэр аймгийн төвийн төрийн 30 гаруй байгууллагын 98 албан хаагч танхимаар, Дорноговь аймгийн 35 төрийн байгууллагын 87 албан хаагч танхимаар, 26 байгууллагын 100 гаруй албан хаагч цахимаар, нийтдээ 90 гаруй байгууллагын 300 гаруй албан хаагч хамрагдлаа.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА