
Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нийт Төрийн албан хаагчдын төлөөлөл 300 орчим төрийн албан хаагчдын чадавх бэхжүүлэх уулзалтыг Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулж байна.
Уулзалтыг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нээж үр дүнд суурилсан, Ёс зүйтэй төрийн албаныг хөгжүүлэхийг уриалж үг хэллээ. Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс “Төрийн албаны шинэтгэл ба ёс зүйт манлайлал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдвээр илтгэж тавьж, Төрийн албаны шинэтгэлийн өнөөгийн үйл явц бодлогыг танилцууллаа. Мөн удирдах албан тушаалтны ёс зүйт манлайлал ямар ач холбогдолтойг онцоллоо.


Уулзалтыг “Канад–Монголын Мерит” төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО