ОРХОН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРХОН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сурталчлах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Хамтран ажиллая–Харилцан дэмжье” нөлөөллийн аяны хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ёс зүйн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа, харилцаа, хандлагын талаар мэдээлэл өгч, ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах арга зүйн асуудлаарх мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэв.

Сургалтыг Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, референт Р.Нэнсэндэн,  Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Г.Батчимэг нар удирдан явуулав. Сургалтад Орхон аймгийн 99 төрийн байгууллагын 182 албан хаагч танхимаар, 1,069 албан хаагч цахимаар хамрагдлаа.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА