Соён гэгээрүүлэх хэлтэс
Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан нэгж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, эрх зүйн актыг төрийн албан хаагч, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах;
- Соён гэгээрүүлэх сургалт судалгааны хөтөлбөр, төсөл арга хэмжээг боловсруулж, олон улсын шилдэг туршлагыг судлах, хэрэгжүүлэх;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд манлайлан оролцсон төрийн байгууллага, ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх;
- Төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, соён гэгээрүүлэх сургалтын агуулга, хөтөлбөрийн санал боловсруулах, сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн судалгаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт хийх, сургалтын хөтөлбөр, ном, гарын авлага боловсруулах;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, шударга, зөв, ёс зүйтэй байх үзэл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сэдэв, агуулга бүхий үндэсний контентыг бүтээж түгээх;
- Иргэдийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөөг өгөх, арга зүйн удирдлагаар хангах, заавар чиглэл өгөх арга хэмжээг зохион байгуулах;
- Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг судлах, санал боловсруулж, Хорооны хуралдаанд танилцуулах, зохих хариу хүргүүлэх;
- Хууль тогтоомжид заасан бусад.