УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХ, ТУСЛАХЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХ, ТУСЛАХЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүйн талаарх ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйд тавигдах шаардлага болон практикт анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Ёс зүйн хорооны дарга сургалтад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ төрийн албаны үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр төрийн албаны ёс зүйн талаарх хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг сайтар мөрдөж, өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд сахиж ажиллах нь чухал болохыг онцоллоо.

Энэхүү сургалт нь Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудын төрийн албаны ёс зүйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

ЁС ЗҮЙН ХОРОО