Cургалт, cоён гэгээрүүлэх
Ёс зүйн хорооноос дэд хороо, эрх бүхий албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах талаар нэгдмэл ойлголт өгч, арга зүйгээр хангахын зэрэгцээ Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, баримтлах зарчим, харилцаа хандлага, ёс зүйн хариуцлагын төрөл зэрэг сэдвээр сургалт, уулзалтыг зохион байгуулав. Тухайлбал: Ёс зүйн хорооны дарга, гишүүдээр ахлуулсан таван Ажлын хэсэг 2024 оны 3-5 дугаар сард 21 аймагт ажиллаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалт, уулзалтад нийт 13,000 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулсан яам, Засгийн газрын агентлагийн дэргэдэх Ёс зүйн дэд хороодыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгээс гадна Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” арга зүйн вебинар сургалтын хүрээнд зохион байгуулагдсан 3 удаагийн сургалтад 9960, Дэд хороодын захиалгат сургалтад 580, нийт 23,540 төрийн албан хаагч оролцсон.