Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилд Ёс зүйн хороо, 84 дэд хороонд нийт 248 гомдол, мэдээлэл ирснээс 13 (5.2 хувь) нь сахилгын, гэмт хэргийн шинжтэй тул зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд, 12 (4.8 хувь)-ыг харьяаллын дагуу дэд хороонд, 5 (2.0 хувь) нь бусад хууль тогтоомжид хамаарах тул Томилох эрх бүхий албан тушаалтанд тус тус шилжүүлж, 23 (9.3 хувь) нь ёс зүйн асуудалд хамаарахгүй тул гомдол, мэдээлэл гаргасан этгээдэд хариу өгч, 12 (4.8 хувь) нь гомдлоосоо татгалзаж буцаан авсан бол ёс зүйтэй холбоотой 183 (73.8 хувь)-ийг шийдвэрлэсэн байна.
Гомдол, мэдээллийг хүлээн авсан байдал: Иргэнээс 101 (55.2%), төрийн албан хаагчаас 69 (37.7%), хуулийн этгээдээс 2 (1.1%) ирүүлж, дотоод хяналт, шалгалтаар 11 (6.0%) илрүүлсэн.
Байршил: Аймагт 54 (29.5%), нийслэлд 129 (70.5%) бүртгэгдсэн.
Төрийн албан хаагчийн ангилал, төрөл: Төрийн захиргааны 110 (60.1%), төрийн тусгай 30 (16.4%), төрийн үйлчилгээний 43 (23.5%), удирдах 34 (18.6%), гүйцэтгэх 149 (81.4%) албан хаагч холбогдож, Төрийн улс төрийн болон туслах албан тушаалын албан хаагчдад зөрчил бүртгэгдээгүй байна.
Хүйс: Эрэгтэй 61 (33.3%), эмэгтэй 122 (66.7%).
Ёс зүйн дэд хорооны дүгнэлт: Ёс зүйн зөрчил гаргаагүй 115 (62.8%), гаргасан 68 (37.2%).
Хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлага зөрчсөн байдал: Нийтлэг үүргийг 43 (63.2%), хориглох үйл ажиллагааг 25 (36.8%) зөрчжээ. Иргэний хүсэлтэд хариу өгөөгүй 16 (23.5%), ёс бус үг, хэллэг хэрэглэсэн 15 (22.1%), ажил хэрэгч саналыг үл хайхарсан 10 (14.7%), албаны нэрийг хувийн зорилгоор ашигласан 2 (2.9%), хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээрээ эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирсан 4 (5.9%), хүний эмзэг мэдээллээр бусдыг гутаасан 4 (5.9%), удирдлагын шийдвэр гаргалтад саад учруулсан 5 (7.4%), ажлын байранд согтууруулах ундаа 12 (17.6%) хэрэглэсэн байна.
Ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байдал: Дүгнэлтээр зөрчил гаргасан нь тогтоогдсон 68 төрийн албан хаагчийн 50 (73.5%) томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хариуцлага хүлээлгэж, 18 (26.5%) албан хаагч нь ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээжээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу “гомдол гаргагчид, эсхүл хамт олон, олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох” 10 (14.7%), “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” 14 (20.6%), “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” 21 (30.9%), “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” 5 (7.4%), ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч “хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйх” 16 (23.5%), “өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” 2 (2.9%) албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээсэн.
Ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлтийн хугацаа: Дэд хороо ёс зүйтэй холбоотой 183 гомдол, мэдээллийг дунджаар 26 хоног буюу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.
Ажилласан туршлага: Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын ажилласан туршлагыг үзэхэд дунджаар төрийн байгууллагад 14.1 жил байна.
Өмнөх оны мөн үед ёс зүйтэй холбоотой 168 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэсэн бол 183 болж 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА