Захиргаа, эрх зүйн хэлтэс
Захиргааны үйл ажиллагааны нэгж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох журам, эрх зүйн актыг боловсронгуй болгох санал боловсруулах;
- Хорооны стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийн тайланг нэгтгэн гаргаж танилцуулах;
- Хорооны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, саналыг нэгтгэн боловсруулж, Ажлын албаны даргаар хянуулж, Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлын хариуцсан Байнгын хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
- Хорооны хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааныг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, Хорооны шийдвэрийг албажуулах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, Хорооны бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээлэх, байгууллагын цахим хуудсыг эрхлэх;
- Ажлын албаны албан хаагчдын цалин хөлс, зэрэг дэв, шагнал урамшуулал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
- Холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн болон албаны нууцыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
- Хорооны дарга, гишүүд, Ажлын алба, Хорооны бүтцийн нэгжийн албан хаагчдыг ажиллах хэвийн нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлэх;
- Улсын төсвийн удирдлагын зардлын төслийг боловсруулах, хянаж батлахад Хорооноос өгөх саналын төсөл боловсруулж, танилцуулах;
- Ажлын албаны нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ авах;
- Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг холбогдох заавар, стандартад нийцүүлэн зохион байгуулах;
- Хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хорооны хуралдаанд танилцуулах;
- Хуралдааны шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох саналыг боловсруулж танилцуулах;
- Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан дүгнэлт, шийдвэрийн талаар мэдээ бэлтгэн тухай бүр Хорооны албан ёсны сайтад байршуулж, Дэд хороо, олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;
- Өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг нэгтгэн дараагийн хуралдаанд мэдээлэх;
- Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтан нь Хорооны дүгнэлт, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийн мэдээллийг сар бүрийн сүүлийн долоо хоногт Хорооны даргад танилцуулах;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бодлогын баримт бичиг, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хугацаатай үүрэг даалгавар өгөх, үүргээ биелүүлэхийг шаардах, хариуцлага тооцуулах санал гаргах;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн асуудлаар гомдол мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэхтэй холбогдох журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, батлуулах;
- Хуулиар харьяалуулсан албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг нягтлан судлах, хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг зохих журмын дагуу хангах;
- Иргэд, төрийн албан хаагчдаас ирүүлсэн гомдол, мэдээллийг судлах, санал боловсруулах, Хорооны хуралдаанд танилцуулах, зохих хариу хүргүүлэх;
- Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг судлан үзэж, санал боловсруулж, Хорооны хуралдаанд танилцуулах, зохих хариу хүргүүлэх;
- Гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгахтай холбоотой үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, санал боловсруулах;
- Хууль тогтоомжид заасан бусад.