
Ёс зүйн хороо, Канад-Монголын Мерит төсөл хамтран 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо төрийн албан хаагчдад зориулсан «Ёс зүйн кейст суурилсан гарын авлага»-ын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор Ц.Амартөгс нээж, ажлын хэсгийн ахлагч, Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн гарын авлага боловсруулах ажлын явц, агуулгын талаар танилцууллаа.
.jpg)
Тус гарын авлага нь Ёс зүйн хороо болон ёс зүйн дэд хороодод ирүүлсэн гомдол, мэдээлэл, гаргасан дүгнэлт, тэдгээртэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон гадаад улсын туршлагад тулгуурласан зохиомол кейсүүдээс бүрдэж буйгаараа онцлог юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч болох ёс зүйн нөхцөл байдлыг бодитой тусгаж, практикт ашиглахад ойлгомжтой, хүртээмжтэй гарын авлага боловсруулахад шаардлагатай санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Дашрамд дурдахад, Ёс зүйн хорооноос 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр «Төрийн албан хаагчийн ёс зүйн нэр томьёоны тайлбар толь» бүтээлийг олон нийтийн хүртээл болгосон бөгөөд уг бүтээлийн нэр томьёо, тайлбарт тулгуурлан энэхүү гарын авлагыг боловсруулж байна.
.jpg)
ЁС ЗҮЙН ХОРОО