
Ёс зүйн хорооноос төрийн албан хаагчдын хамтач байдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагаа, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хамтран ажиллая – Харилцан дэмжье” нөлөөллийн аяныг 2026 оны 11 дүгээр сарын 02-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Аяны хүрээнд төрийн байгууллагууд нөлөөллийн аяны зорилгыг хамт олондоо танилцуулах, албан хаагчдыг ёс зүйн сургалтад хамруулах, харилцаа, хандлагын кейс хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан зөвлөн туслах, менторын арга хэлбэрийг ашиглах, ёс зүй, хамтач байдлын сайн жишээ, эерэг нөлөөллийн мэдээллийг түгээх зэрэг нийтлэг ажлыг хэрэгжүүлнэ.
Төрийн байгууллага, салбарын нийт албан хаагчдыг аяны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, харилцан хүндлэл, хамтын ажиллагаа, эерэг хандлагыг ажлын байрандаа хэвшүүлэхийг уриалж байна.
ЁС ЗҮЙН ХОРОО