ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР 21-НИЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР 21-НИЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Олон Улсад жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Дэлхийн ёс зүйн өдөр” болгон зарлаж, 2014 оноос тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

Ёс зүйн хороо 2024 оноос энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн ба энэ удаа жил бүрийн 11 сарын ёс зүйн нөлөөллийн аянтайгаа уялдуулан “Хамтран ажиллая, харилцан дэмжье” уриа дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Ёс зүйн хороо “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тохиолдуулан 3600 гаруй Төрийн албан хаагч, иргэдийг оролцуулсан “Байгууллагын соёл ба Ёс зүй”, “Ёс зүй ба харилцааны ур чадвар” сэдвээр цахим сургалтыг зохион байгуулснаас гадна Төрийн байгууллага, Ёс зүйн дэд хороодоор дамжуулан нийгэмд эергээр нөлөөлөх олон арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Улмаар иргэд, бизнес эрхлэгч, мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд ёс зүйн дэд бүтцээ бэхжүүлж салбар, орон нутгийн түвшинд ёс зүйн үнэт зүйлийг эрхэмлэж, байгууллагын соёл, харилцааны эерэг хандлагыг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг түлхүү зохион байгуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг уриаллаа. 

ЁС ЗҮЙН ХОРОО