БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 5-Р ЭЭЛЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 5-Р ЭЭЛЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ёс зүйн хороо Удирдлагын академитай хамтран Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах тав дахь ээлжийн сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс, Удирдлагын академийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Байгал нар нээж үг хэлэв. Ёс зүйн хорооны дарга, доктор (Ph.D) Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд” сэдвээр эхний сургалтыг орлоо.

Хамтран Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт нь төрийн байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын хэмжээнд ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шалгах, шийдвэрлэх үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэв.

Сургалтаар дамжуулан ёс зүйн дэд хорооны гишүүдийн чадавхыг бэхжүүлснээр байгууллагын ёс зүйн зөрчлийн эрсдэлийг бууруулах, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн албанд ёс зүйтэй, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ЁС ЗҮЙН ХОРОО