
Ёс зүйн хорооноос төрийн албаны ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ёс зүйн дэд хорооны гишүүд болон ёс зүйн сургагч багш нарт зөвлөн туслах, төрийн байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын 2026 оны үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалыг танилцуулах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр вебинар сургалт зохион байгууллаа.

Ажлын албаны Захиргаа, эрх зүйн хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Т.Одонтогоо “Байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал” сэдвээр, Соён гэгээрүүлэх хэлтсийн Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин “Ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн Бүртгэл, статистик хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ариунболд “Хариуцлагын бүртгэлийн хуудас хөтлөлт, Ёс зүйн зөрчлийн нэгдсэн цахим системийн уялдаа холбоо” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулсан.
Сургалтад 1200 хандалтын эрхээр төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хорооны гишүүд, ёс зүйн сургагч багш, төрийн албан хаагч нар хамрагдлаа.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА