Дотоод хэргийн их сургууль 2025 оны 12 сарын 23-ны өдөр “Сахилга ба Ёс зүй” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Ёс зүйн хороо “Канад–Монгол Мерит” төслийн хүрээнд “Төрийн албан хаагчийн хөгжлийн клуб”-ийн хоёр дахь удаагийн уулзалтыг 2025 оны 12 сарын 19-ний өдөр “Ёс зүйт манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Ёс зүйн хороо өнөөдөр (202512.19) Ёс зүйн төлөв байдлыг тандах судалгааны дүн, арга зүйн зөвлөмж, зарим байгууллагад хийсэн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээний танилцуулга хийж “Төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг тандах судалгаа, ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээний танилцуулга” сэдэвт хэлэлцүүлгийг танхим болон цахимаар зохион байгууллаа.
Ёс зүйн хороо Удирдлагын академитай хамтран 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны хооронд Ёс зүйн хорооны ажлын албан хаагчдад “Төрийн байгууллагуудын чиг үүргийн шинжилгээ” сургалтыг зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн Ёс зүйн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтад хамрагдан бэлтгэгдсэн албан хаагчдын жагсаалт
Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл, Канад–Монголын Мерит төслийн багтай хамтран (2025.12.12) өнөөдөр “Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь боловсруулах” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ёс зүйн хороо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдад өчигдөр (2025.12.08) "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж" сэдвээр сургалт, мэдээллийг тус албаны байранд зохион байгууллаа.
Хамтарсан байгууллагуудын сургалт хоёр дахь өдрөө (2025.12.05) төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад зохион байгууллаа.
Ёс зүйн хороо, Удирдлагын академитай хамтран хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн гурав дах ээлжийн сургалтад 26 төрийн албан хаагч хамрагдаж 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 04-ний өдрийг дуустал Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.
“Ёс зүй ба хүний эрх” зорилтот богино хугацааны үе шаттай үргэлжилж буй энэ удаагийн сургалтыг 2025 оны 12 сарын 04-ны өдөр яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн газрын дарга, орон нутгийн харьяа байгууллагуудын дарга нарт зориулан Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Ёс зүйн хорооны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болсон ээлжит хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” болон 2025 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт”-д уялдуулан төрийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх “Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ”-ний шалгуур үзүүлэлтийг батлах тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
Ёс зүйн хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн анхан шатны “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гурав дахь сургалт эхэллээ.
2025 оны 11 сарын 10-ны өдрөөс эхэлсэн Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Удирдлагын академи хамтран Төрийн байгууллагын бодлого боловсруулах болон хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтуудад ёс зүй, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын тухай ойлголт, мэдлэг, мэдээллийг жендерийн эрх тэгш байдлыг дээдэлсэн, шударга, хариуцлагатай, иргэнд үйлчилдэг төрийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилтот сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна.