
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Төрийн албаны өдрийг тохиолдуулан зарлиг буулган, төрийн одон, медаль хүртээлээ. Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсанд Ёс зүйн хорооны нийт гишүүд болон Ажлын албаны хамт олноос халуун талархал илэрхийлье.


Мөн эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий төрийн албан хаагчид салбарын шагналуудаар шагнагдлаа. Төрийн албаны “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Соён гэгээрүүлэх хэлтсийн Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр Захиргаа, эрх зүйн хэлтсийн Бичиг хэргийн эрхлэгч Ж.Ану тус тус шагнагдаж, хамт олноо манлайлан ажиллалаа.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА