ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ёс зүйн хорооноос 2026 онд аргачлалыг боловсруулан туршиж, ирэх оноос төрийн албанд нэвтрүүлэн төрийн албаны ёс зүйн индексийн үнэлгээг тогтмол хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албаны ёс зүйн индексийн үзэл баримтлал, үнэлгээний шалгуур үзүүлэлт, үндсэн зарчим, мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох, тооцооллын оновчтой загвар, арга зүйг боловсруулах эхний хувилбарыг хэлэлцлээ.

Ёс зүйн хорооны даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн удирдан зохион байгуулж, “Эм Эм Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн ажлын явц, судалгааны үр дүн болон аргачлалын төслийн эхний хувилбарыг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд санал, зөвлөмж өгөв.

Аргачлалыг боловсруулахдаа олон улсын сайн туршлага, Монгол Улсад хэрэглэгдэж буй индексүүдийн арга зүйг харьцуулан судалж, төрийн албаны ёс зүйн удирдлагын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн юуг, ямар шалгуураар, ямар түвшинд хэмжих, үр дүнг хэрхэн тооцох, ашиглах асуудалд онцгой анхаарч, үндсэн хэмжээс, шалгуур үзүүлэлтийг урьдчилсан байдлаар тодорхойлсон бөгөөд цаашид туршилтын үнэлгээ хийх, хэлэлцүүлгүүд зохион байгуулж улам боловсронгуй болгох юм.

Төрийн албаны ёс зүйн индекс нь байгууллагуудын ёс зүйн төлөвшил, удирдлагын манлайлал, соёл болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит мэдээлэлд тулгуурлан үнэлэх, эрсдэлийг урьдчилан тодорхойлох, цаашдын бодлого, шийдвэр гаргалтыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах чухал ач холбогдолтой юм.

ЁС ЗҮЙН ХОРОО