НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

     Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Зacar даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 18 агентлаг, Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт 79 байгууллагын Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

     Сургалтыг Ёс зүйн хорооны гишүүн, доктор, дэд профессор Ч.Эрдэнэчимэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Ү.Ганболд нар нээж үг хэлэв.

     Ёс зүйн хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, байгууллагын ёс зүй, сахилга, хариуцлагын үнэлгээ, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох аргачлал, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаа, ёс зүйн зөрчлийн нэгдсэн цахим системийн ашиглалтын чиглэлээр сургалтад хамрагдаж буй Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах юм.

ЁС ЗҮЙН ХОРОО