ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТОД ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТОД ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас зохион байгуулж буй “Засгийн газрын хүний нөөцийн менежмент” сэдэвт сургалт Япон Улсын Токио хотын “JICA” Олон Улсын сургалтын төвд 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд байна. 

Тус сургалтад 14 улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Ёс зүйн хорооны Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Г.Батчимэг хамрагдаж байна. 

Сургалтад оролцогч улс орнуудын төлөөллүүд Япон Улсын төрийн албаны тогтолцооны хөгжил, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зохицуулалтыг судлахын зэрэгцээ өөрийн улсын төрийн албаны хүний нөөцийн менежмент, ёс зүйн талаар танилцуулж, харилцан  туршлага солилцож байна. 

Сургалтын үр дүнд оролцогчид эхлэлийн тайлангаар тодорхойлсон өөрийн орны төрийн албаны менежмент, ёс зүйн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж,  Япон болон олон улсын сайн туршлагад тулгуурлан Төрийн албаны тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр өөрийн улсад хэрэгжүүлэх боломжтой   шийдэл, арга хэмжээг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА