“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод 2025 оны тавдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Ёс зүйн хороо 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, доктор Н.Алтанзултай хамтран “Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт говийн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 499 байгууллагад ажилладаг нийт 14,459 төрийн албан хаагчдын төлөөлөл болох 600 гаруй төрийн албан хаагч оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв.
Төвийн бүсийн зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 517 төрийн байгууллагад ажилладаг 17,191 төрийн албан хаагчдын төлөөлөл 450 төрийн албан хаагч оролцож байна.
Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт энэ сарын 07-08-нд боллоо. Зөвлөгөөнд төрийн улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний албанд ажилладаг төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв.
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Эрдэнэт хотод өнөөдөр (2025.04.07) эхэлж, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн 400 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ёс зүйн дэд хорооноос “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүй - Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ёс зүйн хорооны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн III хуралдаанд “Байгууллага, албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал” болон “Төрийн албан дахь ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны асуулга”-ыг Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Д.Очирваань танилцуулав.
Ёс зүйн хорооноос Эдийн засаг, хөгжлийн яамны алба хаагч, Ёс зүйн дэд хорооны гишүүдэд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг байгууллага болон салбартаа хэрэгжүүлэх хүрээнд сургалт зохион байгууллаа.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Гадаад харилцааны яамны газар, хэлтсийн дарга, ёс зүйн дэд хорооны гишүүдэд төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцлоо.
Ёс зүйн хорооноос Замын-үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны алба хаагч, Ёс зүйн дэд хорооны гишүүдэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сургалт зохион байгуулагдлаа.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүй” сэдэвт сургалтад зохион байгуулав.
Цаг уур, орчны шинжилгээний газар “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод сум болон Сэргэлэн сумын ЗДТГ, Харьяа төсөвт байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах, төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл өгөх зорилгоор ажиллаж байна.
Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Борнуур суманд ажиллаж байна.