https

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Үзсэн: 51
A- A A+

     Нийслэлийн боловсролын газраас 2025-2026 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан бага хурал 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болж, энэ хичээлийн жилээс хэрэгжих сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлыг авч хэлэлцэхэд 650 төлөөлөгч оролцлоо. 

     Уг бага хуралд Ёс зүйн хорооны гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат “Төрийн албан хаагчийн ёс зүй, эрх зүйн зохицуулалт, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, нийгмийг соён гэгээрүүлэх, сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, анхаарах асуудлаар зөвлөмж чиглэл өгөв. 

     Нийслэлийн боловсролын салбарт өнөөдрийн байдлаар 994 сургалтын байгууллагад 412,273 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулах юм байна. 

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл