ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Ёс зүйн хорооны Ажлын албанаас “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Төрийн албаны тусгай шалгалтаар тухайн албан тушаалд томилогдсон Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн Бүртгэл, статистик хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ариунболд, Захиргаа, эрх зүйн хэлтсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хулан нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Ёслолын үйл ажиллагаанд Ёс зүйн хорооны дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид оролцож, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс тангараг өргөсөн албан хаагчдад хандан үг хэлж, ажлын амжилт хүслээ.
ЁС ЗҮЙН ХОРОО