2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ЗАРЛАЛ

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 281 дугаар зүйлд заасны дагуу 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй зарлалыг хүргүүлж байна. Төрийн албаны зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсвийн төслийн саналд чиг үүрэг, хариуцах үйл ажиллагааг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхээр олон нийтийн саналыг тусгах зорилготой болно.
Санал бичгээр хүлээн авах хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл
/Хавсралт маягтын дагуу санал өгөх/
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр, Төрийн албаны зөвлөл
Цахим хаяг: erdenesuren@csc.gov.mn
Холбоо барих: 51-264216
Танхимын хэлэлцүүлгийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14.00 цагт Үндэсний аудитын газрын хурлын зааланд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг байгууллагын албан ёсны цахим хуудсаар дамжуулан хүргэх тул Та бүхэн биечлэн болон цахимаар оролцох боломжтойг зөвлөж байна.