ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРААС “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЬЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас салбарынхаа хүрээнд хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, ажлын байран дээр баримтлах үүрэг хариуцлагыг сайжруулах, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Ёс зүй, сахилга хариуцлагаар тэргүүлье” 14 хоногийн аяныг эхлүүллээ.
Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд Ёс зүйн хорооны гишүүн Ч.Эрдэнэчимэг оролцож, “Ёс зүйг дээдэлсэн байгууллагын соёлыг бүрдүүлэхэд таны оролцоо” сэдвийн хүрээнд байгууллагын үнэт зүйл, хувь хүний үнэт зүйлийн талаар болон Төрийн албаны ёс зүйн талаар баримталж буй төрийн бодлого, хуулийн зарчим, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад салбар бүрийн оролцоо чухал байгаа тухай, төрийн албан хаагчдад тавигддаг нийтлэг шаардлага, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээний мэдээлэл өгөв.
ЁС ЗҮЙН ХОРОО