ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН Л.ЦЭДЭВСҮРЭНГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР ШАГНАЛАА

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН Л.ЦЭДЭВСҮРЭНГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР ШАГНАЛАА

Уншсан既読Read 288
ТүгээхShare共有する공유하기

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Лхагвын Цэдэвсүрэнг Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдсанд Ёс зүйн хорооны нийт гишүүд болон Ажлын албаны хамт олноос халуун талархал илэрхийлье.

ЁС ЗҮЙН ХОРОО