ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Уншсан既読Read 517
ТүгээхShare共有する공유하기

      Ёс зүйн хорооноос Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын алба хаагчдад тус газрын Ёс зүйн дэд хороотой хамтран 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа.

      Энэхүү сургалтаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”, “Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналтын дэд систем”-ийн талаар танилцуулснаас гадна төрийн албаны ёс зүйн хандлага, байгууллагын соёлын өөрчлөлтөөр дамжуулан ёс зүйг хэрхэн дэмжих зэрэг арга замуудыг танилцууллаа. Сургалтад танхимаар 24, цахимаар 81, нийт 105 төрийн албан хаагч хамрагдав.       

Ёс зүйн хорооны Ажлын алба