https

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Үзсэн: 638
A- A A+

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
  13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 хүртэл
  • Хүлээн авах хаяг: erdenebileg@ec.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 266021

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Ёс зүйн хороо

Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс

Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга

Удирдах

Ахлах түшмэл

АА-4

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/;
  • электроник, автоматжуулалт /071401, 071404-071407/;
  • математик, статистик /054/;
  • менежмент ба удирдахуй /0413/;
  • эрх зүй /0421/;

нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /0311, 031402, 031406, 0388/.

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад  хамрагдаж, төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх.

2

Ёс зүйн хороо

Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс

Ахлах шинжээч

/ Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан /

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

АА-7

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

- математик,

статистик /054/;

- мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/;

-  электроник, автоматжуулалт /071401, 071404-071407/;

-  эрх зүй /0421/;

-  бизнес ба    удирдахуй /041/;

-  нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /0311-0313, 031402, 03405, 031406, 0321, 0388/

Төрийн албаны дунд хугацааны сургалтад  хамрагдаж, төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх

 

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл