https

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Үзсэн: 300
A- A A+

      Монгол Улсын хэмжээнд зургаан бүсэд зохион байгуулсан “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөний хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ" сургалт, хэлэлцүүлэг боллоо. Тус зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооны дарга, гишүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд мөн 16 яамны 22, УИХ-аас удирдлага нь томилогддог 7 байгууллагын 8, 14 агентлагийн 20, Нийслэлийн харьяа 177 байгууллагын 250 албан хаагч тус тус оролцлоо. Үүнээс: Боловсролын 77 байгууллагын 127, Эрүүл мэндийн 28 байгууллагын 31, Төрийн тусгай 7 байгууллагын 7 нийт 300 гаруй албан хаагч байв.

     Сургалт, хэлэлцүүлэгт Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, ЗГХЭГ-ын Засгийн газрын Хүний нөөцийн газрын дарга, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга П.Сарангэрэл нар мэдээлэл хийж, Ёс зүйн хорооны гишүүн, Шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Ш.Батсүх, Ёс зүйн хорооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Дуламсүрэн, Ёс зүйн хорооны гишүүн, Доктор, дэд профессор Ч.Эрдэнэчимэг, Ёс зүйн хорооны гишүүн, Доктор, дэд профессор М.Цэрэнбат, Ажлын албаны тухайн асуудал хариуцсан албан хаагч нар чиглүүлж ажиллав.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл