МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ДОЛЖИНГИЙН БААТАРСАЙХАНЫГ ШАГНАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ өдрүүдэд Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой тохиож буй бөгөөд төрийн албаны хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн 30 гаруй жил тасралтгүй идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж буй, төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл Должингийн Баатарсайханыг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнав.
ЁС ЗҮЙН ХОРОО