Ёс зүйн хорооноос Замын-үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны алба хаагч, Ёс зүйн дэд хорооны гишүүдэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сургалт зохион байгуулагдлаа.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүй” сэдэвт сургалтад зохион байгуулав.
Цаг уур, орчны шинжилгээний газар “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод сум болон Сэргэлэн сумын ЗДТГ, Харьяа төсөвт байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах, төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл өгөх зорилгоор ажиллаж байна.
Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Борнуур суманд ажиллаж байна.
“Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга”-ыг Ёс зүйн хорооны 2024 оны 15 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, гарын авлагыг Ажлын алба Ёс зүйн чиглэлээр сургалт явуулдаг багш, судлаачдын тусламжтайгаар хамтран боловсруулж, танилцуулах туршилтын сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол банкны сургалтын танхимд зохион байгуулав.
Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагуудад энэ сарын 10-ны өдрөөс Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт, шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслахаар ажиллаж байна.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс өнөөдөр Стандарт хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл танилцуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйтэй албан хаагчийг төлөвшүүлэх зорилго бүхий удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт 2025 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитцтэй албаны уулзалт хийлээ.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ий арга хэмжээн дээр “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавив.