https

ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ГУРАВ ДУГААР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үзсэн: 432
A- A A+

     Ёс зүйн хороо, Удирдлагын академитай хамтран хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн гурав дах ээлжийн сургалтад 26 төрийн албан хаагч хамрагдаж 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 04-ний өдрийг дуустал Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

     Хамтарсан сургалтын хаалтын үйл ажиллагаанд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, доктор Ч.Эрдэнэчимэг, Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга П.Бямбасүрэн нар оролцов.

     Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор Ц.Амартөгс сургалтыг дүгнэн “Төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ёс зүйн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг өөрийн байгууллагад улмаар олон нийтэд түгээн дэлгэрүүлж, илүү чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахын чухлыг онцолж", амжилттай төгсөж буй ёс зүйн сургагч багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ.

     Мөн сургалтын хөтөлбөр ирэх жил үргэлжлэх тухай мэдээлж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж, үргэлж санаж явахыг уриалав.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл