ЁС ЗҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЁС ЗҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уншсан既読Read 407
ТүгээхShare共有する공유하기

     Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл, Канад–Монголын Мерит төслийн багтай хамтран (2025.12.12) өнөөдөр “Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь боловсруулах” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

     Хэлэлцүүлгээр ёс зүйн нэр томьёо, гарын авлага боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар хамтрагч байгууллага, эрдэмтэн судлаачдын үүрэг оролцооны талаар хэлэлцэв.

     Уулзалтад Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D) Ц.Амартөгс, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Ёс зүйн хорооны гишүүн, Шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Ш.Батсүх, Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн, Мерит төслийн захирал А.Баянмөнх, Мерит төслийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл, Удирдлагын академийн захирал, доктор /Ph.D/, профессор Д.Байгал, Тэнхимийн эрхлэгч Ж.Алтайбаатар, Шинжлэх ухааны академийн төлөөлөл доктор (Ph.D) Т.Баясгалан, Их, дээд сургуулиудын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид оролцож, ёс зүйн ойлголт, нэр томьёог тодорхой, ойлгомжтой болгох чиглэлээр санал солилцов.

     Цаашид хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг хүлээн авч, ёс зүйн нэр томьёоны тайлбар толь боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж буйг зохион байгуулагчид мэдэгдлээ.

     Уулзалтын төгсгөлд Төрийн албан хаагчийн хөгжлийн клубын “Эртэч манлайлагч уулзалт”-ын талаар төслийн Ахлах зөвлөх Т.Алтангэрэл мэдээлэл хийснээр өндөрлөв.

  ЁС ЗҮЙН ХОРОО