
“Ёс зүй ба хүний эрх” зорилтот богино хугацааны, үе шаттай үргэлжилж буй энэ удаагийн сургалтыг 2025 оны 12 сарын 04-ны өдөр яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн газрын дарга, орон нутгийн харьяа байгууллагуудын дарга нарт зориулан Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нар нээлтийн үг хэлж, Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Ч.Эрдэнэчимэг “Ёс зүй, хүний эрхийн үзэл баримтлал” сэдвээр, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албан зөвлөлийн гишүүн, доктор Ц.Амартөгс “Төрийн албаны ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд анхаарах асуудлууд”, ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид “Хүний эрхэд суурилсан төрийн байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр тус тус сургалт явуулж, мэдээлэл танилцуулга хийв.
Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйг дээдэлсэн, хүний эрхийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг бүрдүүлэхэд удирдах албан тушаалтны үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгсийн өгсөн мэдээллээс онцлоход: “Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын харьяа 2,738 дэд хороо үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, чиг үүргийг нарийвчлан тайлбарлаж, оролцогчдын тодруулга асуултад хариулж, сүүлийн үеийн мэдээлэлд үндэслэн удирдах түвшний албан тушаалтнуудад ёс зүйн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл” хүргэсэн юм.
Үе шаттай зохион байгуулагдаж буй сургалт 12 сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Сургалтад оролцогчдын сэтгэгдлээс...
ЁС ЗҮЙН ХОРОО