ЁС ЗҮЙ БА ХҮНИЙ ЭРХ СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Удирдлагын академи хамтран 2025 оны 11 сарын 10-ны өдрөөс эхэлсэн Төрийн байгууллагын бодлого боловсруулах болон хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтуудад ёс зүй, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын тухай ойлголт, мэдлэг, мэдээллийг жендерийн эрх тэгш байдлыг дээдэлсэн, шударга, хариуцлагатай, иргэнд үйлчилдэг төрийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилтот сургалтыг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтыг Аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн ахлах мэргэжилтнүүдэд энэ сарын 10-11 өдрүүдэд, Агентлагийн Төрийн захиргааны газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд 13-14 өдрүүдэд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын Төрийн захиргааны газрын дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд 17-18-ны өдрүүдэд, Яамны Төрийн захиргааны газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд 19-20-ны өдрүүдэд, Аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын Хяналт-шинжилгээний нэгжийн дарга нарт 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нээлтийн хэлсэн үгэнд ээ “Чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллан илүү үр дүнг бий болгохоор төлөвлөж байна” зэрэг олон чухал тоо баримтыг дурдсан юм.
Мөн үргэлжлүүлэн Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, доктор /Ph.D/ Ч.Эрдэнэчимэгээр Хамгийн шуурхай гүйцэтгэлтэй баг тодруулах дасгал ажил хийж үндсэн сургалтыг эхлүүлсэн юм.

Энэхүү сургалтаар Ёс зүйн эрсдэлийн үнэлгээний арга зүй, Байгууллагын ёс зүйн үнэлгээнд ёс зүйн хариуцлагын үзүүлэлт, Төрийн албаны ёс зүй, хүний эрхийн үзэл баримтлал, Ёс зүйн зөрчлийн шалтгаан, үр дагавар, Хяналт-шинжилгээ, үнэлгээнд ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажилладаг сайн туршлага, Хяналт-шинжилгээ, үнэлгээний цикл дэх ёс зүйн зарчим зэрэг сэдвийг хамруулсан байна.
Хөтөлбөрийн дагуу 9 удаагийн сургалтын 5 дахь нь өнөөдөр болж, 12 сарын 6-ны өдөр Яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын Тамгын газар, Ажлын албаны дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
ЁС ЗҮЙН ХОРОО