Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл, Канад–Монголын Мерит төслийн багтай хамтран (2025.12.12) өнөөдөр “Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь боловсруулах” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Шударга ёс, хөгжил дэвшилд...
Ёс зүйн хороо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдад өчигдөр (2025.12.08) "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж" сэдвээр сургалт, мэдээллийг тус албаны байранд зохион байгууллаа.
Шударга ёс, хөгжил дэвшилд
Хамтарсан байгууллагуудын сургалт хоёр дахь өдрөө (2025.12.05) төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад зохион байгууллаа.
Ёс зүйн хороо, Удирдлагын академитай хамтран хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн гурав дах ээлжийн сургалтад 26 төрийн албан хаагч хамрагдаж 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 04-ний өдрийг дуустал Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.
“Ёс зүй ба хүний эрх” зорилтот богино хугацааны үе шаттай үргэлжилж буй энэ удаагийн сургалтыг 2025 оны 12 сарын 04-ны өдөр яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн газрын дарга, орон нутгийн харьяа байгууллагуудын дарга нарт зориулан Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Ёс зүйн хорооны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болсон ээлжит хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” болон 2025 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт”-д уялдуулан төрийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх “Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ”-ний шалгуур үзүүлэлтийг батлах тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
Ёс зүйн хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн анхан шатны “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гурав дахь сургалт эхэллээ.
2025 оны 11 сарын 10-ны өдрөөс эхэлсэн Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Удирдлагын академи хамтран Төрийн байгууллагын бодлого боловсруулах болон хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтуудад ёс зүй, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын тухай ойлголт, мэдлэг, мэдээллийг жендерийн эрх тэгш байдлыг дээдэлсэн, шударга, хариуцлагатай, иргэнд үйлчилдэг төрийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилтот сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна.
Ёс зүйн хороо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран салбарын 112 байгууллагын 498 гишүүдийг чадавхжуулах сургалтыг танхим болон цахимаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” ёс зүйн нөлөөллийн сарын аяны хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн Ёс зүйн сургагч багш бэлтгэх хоёр дахь удаагийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, 25 сургагч багшид Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, гишүүн Ч.Эрдэнэчимэг, Удирдлагын академийн захирал Д.Байгал болон бусад багш нар үнэмлэх гардуулж, амжилт хүсэв.
Монгол Улсын Ёс зүйн хороо, Удирдлагын академи хамтран “Ёс зүйн нөлөөллийн "Хүндэлье, энэрье" сарын аяны хүрээнд Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх 2 дахь удаагийн сургалтад 50 албан хаагчийг хамруулах сургалтыг эхлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн ээлжит 7:4:10 вебинар сургалт, мэдээллийн цагаар Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар мэдээлэл өгч, сургалтанд оролцогчдын асуултад хариуллаа.