МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит IV хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, төлөвлөгөөний дагуу 5 асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит IV хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, төлөвлөгөөний дагуу 5 асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын хэмжээнд зургаан бүсэд зохион байгуулсан “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөний хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ" сургалт, хэлэлцүүлэг боллоо.
с зүйн хороо, Удирдлагын академи хамтран Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг нийслэл дэх төрийн 22 байгууллагын 58 албан хаагчийг хамруулан 2025 оны 5 дугаар сарын 19-27-ний өдрүүдэд хоёр ангиар Удирдлагын академийн III байранд эхлүүллээ.
2025 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” зөвлөгөөний Хангайн бүсийн зөвлөгөөн болж өндөрлөлөө
Монгол Улсын Төрийн албан дахь жендэрийн тэгш байдал, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, ёс зүйн сургагч багш нарыг бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр таван жилийн хугацаатай "Канад-Монголын мерит" төслийг хэрэгжүүлэх гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Канад Улсын "Каталисте Плас" байгууллагын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нар гарын үсэг зурлаа.
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймгийн Ховд хотод 2025 оны тавдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2025.05.05/ хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.
2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нар Канад Улсад төвтэй “Каталисте Плас” байгууллагын суурин төлөөлөгч Жениффер Адамс, хүний нөөцийн ахлах зөвлөх Мишель Карлсон болон “Канад-Монголын Мерит” төслийн багийн төлөөлллийг хүлээн авч уулзлаа.
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод 2025 оны тавдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Ёс зүйн хороо 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, доктор Н.Алтанзултай хамтран “Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт говийн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 499 байгууллагад ажилладаг нийт 14,459 төрийн албан хаагчдын төлөөлөл болох 600 гаруй төрийн албан хаагч оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв.
Төвийн бүсийн зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 517 төрийн байгууллагад ажилладаг 17,191 төрийн албан хаагчдын төлөөлөл 450 төрийн албан хаагч оролцож байна.
Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт энэ сарын 07-08-нд боллоо. Зөвлөгөөнд төрийн улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний албанд ажилладаг төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв.
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Эрдэнэт хотод өнөөдөр (2025.04.07) эхэлж, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн 400 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ёс зүйн дэд хорооноос “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүй - Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.