
Ёс зүйн хороо, Канад–Монголын “Мерит” төсөл, Жендэрийн үндэсний хороо хамтран “Жендэр, хүний эрх, ёс зүй” сэдэвт цогц сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Сургалтад Дархан-Уул аймаг дахь Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөлийн гишүүд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон зарим агентлагийн Ёс зүйн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комиссын референт, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох албан хаагчид оролцлоо.

Сургалтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хамгаалах үндсэн зарчим, төрийн албан дахь ёс зүйн хэм хэмжээний уялдаа холбоог танилцуулж, төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, арга зүйн зөвлөмжийг хүргэв. Мөн төрийн албанд ёс зүйн хариуцлагыг бэхжүүлэх, тэгш хүртээмжтэй орчныг дэмжих, хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Түүнчлэн томилолтын үеэр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй 28 байгууллагын Ёс зүйн дэд хорооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдний үйл ажиллагаатай холбоотой санал, туршлагыг сонсон, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, асуултад хариулт өгч, харилцан санал солилцов.
Уг уулзалт нь Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА