ЖАЙКА-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЖАЙКА-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기

Ёс зүйн хороо Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны чиглэлээр албан уулзалт (2026.02.24) зохион байгууллаа.

Уулзалтад ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Засаглал хариуцсан суурин төлөөлөгч А.Сайхантуяа, сургалт хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Энх-Амгалан нар оролцсон бол Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, ахлах мэргэжилтэн Б.Баянжаргал нар оролцов.

Уулзалтын үеэр талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн төрийн албаны тогтолцооны чиглэлээр Япон Улсад сэдэвчилсэн богино хугацааны сургалтад төрийн албан хаагчдыг хамруулах, төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгждэг The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grant Aid (JDS) хөтөлбөрийн урт хугацааны сургалтад хамруулах, туршлага судлах хэлэлцүүлэг, уулзалт, семинар зохион байгуулах мөн засаглал, ил тод байдал, ёс зүйн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх зэрэг асуудлууд багтлаа.

Цаашид хамтын ажиллагаагаа тогтмолжуулж, Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хороодын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Энэхүү уулзалт нь ёс зүйн тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой алхам боллоо.

 

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА