
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Канад-Монголын Мерит төслийн хүрээнд сар бүр зохион байгуулдаг Төрийн албан хаагчдын Хөгжлийн клубийн “Эртэч манлайлагч” ээлжит уулзалт 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц зочин илтгэгчээр оролцож, “Төрийн бодлого, үйл ажиллагаанд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдвээр танилцуулга хийв.
Уулзалтаар төрийн бодлого, хөгжлийн төлөвлөлтийг үр дүнд суурилсан удирдлагын зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх, төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог сайжруулах ач холбогдлын талаар хэлэлцэв.

Тус уулзалтад яам, агентлагийн төрийн албан хаагчид болон Ёс зүйн хорооны төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв.
ЁС ЗҮЙН ХОРОО