ЁС ЗҮЙН ХОРОО КАНАД–МОНГОЛЫН МЕРИТ ТӨСӨЛ-ТЭЙ ХАМТРАН ДУНДГОВЬ АЙМАГТ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЁС ЗҮЙН ХОРОО КАНАД–МОНГОЛЫН МЕРИТ ТӨСӨЛ-ТЭЙ ХАМТРАН ДУНДГОВЬ АЙМАГТ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уншсан既読Read 102
ТүгээхShare共有する공유하기

   Ёс зүйн хороо Канад–Монголын МЕРИТ төсөл-ийн багтай хамтран 2026 оны 2 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Дундговь аймагт төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодын төлөөлөл болон төрийн албан хаагчдад зориулсан уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж, санал солилцов.

   Арга хэмжээний хүрээнд Дундговь аймагт Төрийн албан хаагчийн хөгжлийн клуб-ын нээлтийг зохион байгуулж, анхны уулзалтын үеэр МЕРИТ төслийн Ёс зүй, хүний эрхийн мэргэжилтэн Ц.Оюун “Хүний эрх”, Төслийн Техникийн зөвлөх Эрик Карлзен “Ёс зүйтэй шийдвэр гаргах 8 алхам”, Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баянжаргал “Ёс зүй ба төрийн албан хаагчийн стресс менежмент” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл өглөө.

   Түүнчлэн МЕРИТ төслийн Техникийн зөвлөх Эрик Карлзен Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад зориулан “Хүндлэл бүхий ажлын байр бий болгох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, төслийн хүрээнд 90 гаруй төрийн албан хаагч бодит мэдлэг, практик туршлага эзэмшсэн нь орон нутгийн түвшинд ёс зүй, хүний эрхэд суурилсан засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо