ПРОЦЕССЫН ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ёс зүйн хороо Удирдлагын академитай хамтран 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны хооронд Ёс зүйн хорооны ажлын албан хаагчдад “Төрийн байгууллагуудын чиг үүргийн шинжилгээ” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Дэлгэржаргал удирдаж Ёс зүйн хорооны ажлын албаны албан хаагчдад төрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, чиг үүргийг үнэлж, давхардал, хийдэл, уялдаагүй байдлыг илрүүлэх, түүнд үндэслэн бүтэц, зохион байгуулалтын оновчлол хийх аргачлалыг заав.

Мөн тус сургалтын дараа ЁЗХ-ны дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн доктор (Ph.D) Б.Баянжаргал “Эрүүл сэтгэл зүй ба эерэг хандлага” стресс менежментийн богино хэмжээний сургалтыг явуулж, Франц улсын чих хамар хоолойн эмч Алфрэд Томатиз, Файбиэн Маман нарын хөгжүүлсэн Sound Therapy буюу аялгуу дуугаар анагаах шинэ туршилтыг танхимд зохион байгуулж, сургалтыг амжилттай өндөрлүүллээ.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА