https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ IX ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 207
A- A A+

     Ёс зүйн хорооны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болсон ээлжит хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” болон 2025 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт”-д уялдуулан төрийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх “Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ”-ний шалгуур үзүүлэлтийг батлах тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

     Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд Ёс зүйн хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулга болон тогтоол, шийдвэрийн хэрэгжилттэй танилцаж тодорхой санал, зөвлөмж, чиглэлийг Хорооны гишүүдээс Ажлын албанд өгснөөр хуралдаан өндөрлөв.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл