https

ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Үзсэн: 682
A- A A+

     Ёс зүйн хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн анхан шатны “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гурав дахь сургалт эхэллээ.

     Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалт 2025 оны 12 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Удирдлагын академид явагдах бөгөөд уг сургалтад нийслэл дэх төрийн байгууллагын 26 төрийн албан хаагч хамрагдаж байна.

     Сургалтын нээлтэд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш Ч.Эрдэнэчимэг, Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга П.Бямбасүрэн нар оролцов.

     Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс сургалтыг нээж хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад ёс зүйн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг нэгтгэн, түгээж, илүү чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт хамтын ажиллагааны чухлыг онцолж, сургалтад оролцогчдод талархал илэрхийлэн амжилт хүслээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл