https

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үзсэн: 70
A- A A+

     Ёс зүйн хороо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдад өчигдөр (2025.12.08) "Төрийн албан  хаагчийн ёс зүйн хууль тогтоомж" сэдвээр сургалт, мэдээллийг тус албаны байранд зохион байгууллаа.

     Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү сургалтыг удирдан явуулж, Эрүүгийн цагдаагийн албаны газар, хэлтэс болон Нутаг дэвсгэр хариуцсан хэлтэс, тасаг, хэсгийн удирдах 84 албан хаагч танхимаар, цахимаар 68 байршлаас 505, нийт 589 алба хаагчид оролцсон юм.

     Сургалтын агуулгад Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, баримтлах зарчим, төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүйн хариуцлагын төрлийн талаар тайлбар мэдээлэл өгч, онол практик хосолсон, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл