Ёс зүйн хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран тус байгууллагын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 10 дугаар хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 09 дүгээр хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэсэн. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол дахь Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулав.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнөөдөр (2024.05.13) Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ёс зүйн хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ээлжит “7:4:10” сургалтад Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул зочноор оролцож, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөв.
7 хоног бүрийн 4 дэх өдрийн 10:00 цагт Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ээлжит “7:4:10” сургалт боллоо. Өнөөдрийн сургалтад Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул зочноор оролцож, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөв.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.25) Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг "7:4:10" сургалтаар "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11.6.1.дэх хэсэгт зааснаар “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих” бүрэн эрхийг Ёс зүйн хороо хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Их Хурлаас 2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг батлан гаргасан бөгөөд өнгөрөгч оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.
Анхдугаар “Үндсэн хууль”-аа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг угтаж Төрийн албаны зөвлөлөөс санаачлан “Чингис хаан” Үндэсний музейтэй хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг сурталчлан таниулах” сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.