https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 215
A- A A+

Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 10 дугаар хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Ёс зүйн хорооны 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны товч танилцуулга хийх;
  2. УИХ-ын 2023 оны “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах санал танилцуулах;
  3. ЗГХЭГ-аас ирүүлсэн “Ёс зүйн хэм хэмжээ батлах тухай”  тогтоолын төсөлд тусгах санал танилцуулах;
  4. Гомдол мэдээллийг  хянан шийдвэрлэх үйл явц, олон  нийтэд мэдээлэх агуулгын талаарх танилцуулга хийх.

УИХ-ын 2023 оны “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах санал болон ЗГХЭГ-аас ирүүлсэн “Ёс зүйн хэм хэмжээ батлах тухай” тогтоолын төсөлд тусгах саналын танилцуулгатай танилцаж, Ёс зүйн хорооны гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэллээ. Бусад хууль тогтоомжид байгаа ёс зүйн хэм хэмжээ тогтоосон зохицуулалт, эрх зүйн актуудыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай суурь хуульд нийцүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ёс зүйн зөрчлийг олон дүрэм, журмаар биш нийтлэг байдлаар шийдвэрлэдэг хэм хэмжээг тогтоох, эдгээр асуудлаар  холбогдох байгууллагатай уулзалт, хэлэлцүүлэг хийж, хамтарч ажиллахаар тогтов.

Мөн Гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх үйл явц, олон нийтэд мэдээлэх агуулгын талаарх танилцуулга хийсэн. Одоогийн байдлаар Ёс зүйн дэд хороодод 308 гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон 141 албан хаагчид хариуцлага тооцоод байна гэж Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар мэдээлэв.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл