https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ 09 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 205
A- A A+

Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 09 дүгээр хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ёс зүйн хорооны Ажлын албаны даргаар Н.Ганбаатарыг Улсын Их Хурлын Байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ёс зүйн хорооны дүрэм”-ийн 3.5 болон 6.1.10 дахь заалтыг тус тус  үндэслэн томилов.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.8 дахь заалтад заасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журам”-ын төслийг хэлэлцэн Гишүүдийн олонхын саналаар батлахаар тогтсон.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл