ЁС ЗҮЙН ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО
ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр болов. Хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл болон “Гомдол, мэдээллийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Ёс зүйн хороо болон Дэд хорооны дүгнэлтийн жишиг загвар”-ын төслийг тус тус хэлэлцэж баталлаа.
“Төрийн албан дахь ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйл, төлөв байдлыг тодорхойлох судалгаа”-ны дизайны танилцуулга болон “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулга, сэдэв, календарьчилсан төлөвлөгөө”-ний төсөлтэй танилцсан бөгөөд гишүүдийн саналыг тусган боловсронгуй болгох чиглэл өгөв.