ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ёс зүйн хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран тус байгууллагын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” сэдвээр Ёс зүйн хорооны Ажлын албаны рефeрент Д.Мөнхбат, “Төрийн албан хаагчийн ёс зүй: Харилцаа хандлага” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор А.Алтанзул нар мэдээлэл хийж, зөвлөгөө өглөө.
2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан уг сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 91 албан хаагч танхимаар, 1469 албан хаагч цахимаар оролцсон.